Европын холбоо Энэтхэг, Бангладешд тусламж үзүүлнэ

Европын холбоо Энэтхэг, Бангладешд тусламж үзүүлнэ

Европын холбоо Энэтхэгт 0.5 сая евро, Бангладешд 1.1 сая еврогийн яаралтай тусламж үзүүлнэ. “Амфан” хар салхи хэдэн арван хүний амийг авч одсон, хэдэн мянган хүн гэр оронгүй болоод байгаа билээ.

Энэ тухай Европын хямралтай тэмцэх газрын комиссар Янез Ленарчич “Энэтхэг, Бангладешт нөхцөл байдал хүнд байгааг бид ойлгож байна. Өөрийгөө тусгаарлах дэглэм коронавирусний тархалтыг зогсооход чухал үүрэг гүйцэтгэж буй энэ үед тус улсуудад байгалийн гамшиг тохиолоо. Бид тусламж хэрэгтэй байгаа хүмүүст цаг тухайд нь тусламж үзүүлэхэд бэлэн байна” хэмээжээ.

Өнөөдрийн байдлаар Энэтхэгийн зүүн нутаг, Бангладешд “Амфан” хүчтэй шуурга дэгдсэний улмаас 80 гаруй  хүн нас баржээ.

Шуурганы улмаас цахилгаан тасалдаж, эдийн засагт ихээхэн хохирол учруулсан байна. Эрэг хавийн бүс нутгуудад барилга байшин, гүүр болон бусад байгууламж сүйдсэн байна.