Сайжруулсан шахмал түлшинд хордсон иргэн 50 гаруй хоног ухаангүй байсаар нас баржээ

Сайжруулсан шахмал түлшинд хордсон иргэн 50 гаруй хоног ухаангүй байсаар нас баржээ

Гуравдугаар сарын 28-29 шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16-р хороонд 57 болон 30 настай хоёр иргэн сайжруулсан түлшний угаарын хийнд хордсон хэрэг гарсан.  Энэ явдлаас хойш 50 настай эмэгтэй огт ухаан ороогүй Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь түүний хүүтэй ярилцаж хүргэсэн.

Гэвч тэрээр ухаан оролгүй байдалтай 50 гаруй хоносны дараа нас барсан талаарх харамсалтай мэдээг түүний хүү өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Мөн түүний 30 настай дүү нь өнөөдөр мөн биеийн байдал нь хүнд эмчлүүлж байна. Сайжруулсан шахмал түлшний хийд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн тоон мэдээллийг Нийслэлийн онцгой комиссоос өнөөдрийг хүртэл мэдээлээгүй байгаа юм. Мөн Засгийн газар, НЗДТГ-аас нэг ч удаа хохирсон иргэдийн ар гэрийнхнээс уучлалт гуйгаагүй. Ямартай ч өнгөрсөн намраас хойш угаарын хийд олон иргэн угаартан нас барж, амь нас эрүүл мэндээрээ хохироод байна. П.Пүрэвжаргалын манай сайтад өгсөн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.