Цар тахлын хоёр дахь давалгаанд бэлтгэлтэй байхыг В.Путин уриалжээ

Цар тахлын хоёр дахь давалгаанд бэлтгэлтэй байхыг В.Путин уриалжээ

Ирэх арав, арван нэгдүгээр сард цар тахлын хоёр дахь давалгаа дэгдэж болзошгүй байгаад бэлэн байхыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Эрүүл мэндийн яамандаа уриалжээ. Тэрээр ирэх арав, арван нэгдүгээр сард коронавирусний халдварын хоёр дахь давалгаа дэгдэж болзошгүй байгааг ОХУ-ын Төрийн тэргүүн анхааруулахын сацуу хязгаарлалтын арга хэмжээнүүдийг зөөлрүүлэх асуудлыг хэлэлцэхдээ энэ асуудлыг мартахгүй байхыг уриалжээ.

Бусад улс оронд халдварын хоёр дахь давалгаа оргилдоо хүрсний дараагаас ОХУ-д халдварын хоёр дахь давалгаа эхэлж болзошгүй юм гэж шинжээчид үзэж байгаа аж. Вакцин болон хязгаарлалтын арга хэмжээ авснаар хоёр дахь давалгаанаас зайлсхийх боломжтой гэж үзэж байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг