Японы Ерөнхий сайдын Д.Дагвадоржид бэлэглэсэн Масао нохой үржжээ

Японы Ерөнхий сайдын Д.Дагвадоржид бэлэглэсэн Масао нохой үржжээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абе мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржид Акита Ину үүлдрийн нохойг 2018 оны Долдугаар сард бэлэглэж байсан билээ. 

Энэ тухай Асашёорюү Д.Дагвадорж “Японы Акита мужийн Акита ину нохойг надад бэлэглэхээр болсон байна. Абэ ерөнхий сайдаас өмнө нь Путин ерөнхийлөгчид болон олимпийн аварга Загитовад бэлэглэж байсан юм. Загитовад бэлэглэсэн нохойны дүүг надад бэлэглэх гэнэ” хэмээн цахим хуудсандаа мэдэгдэж байсан юм.

 “Хачико” нэрээр алдаршсан Акита ину үүлдрийн нохойг зөвхөн язгууртнууд тэжээдэг байсан бөгөөд тэд эзэн хааны хамгаалагч бас баавгай, гахайн анч зэрэг төрөл бүрийн зориултаар ашигладаг байсан гэдэг.

Японы Ерөнхий сайдаас Асашёорюү Д.Дагвадоржид бэлэглэсэн ину үүлдрийн нохойн нэрийг Масао гэдэг эр нохой юм. Харин түүнийг ижил үйлдвэрийн нохойтой нийлүүлэгт оруулах болсон талаараа Д.Дагвадорж өөрийн цахим хуудастаа мэдээлж байсан. Тэгвэл тус нохой үр төл гарсан бололтой. Энэхүү Д.Дагвадорж “Аав Масао, Гүнж Сакура-чан” хэмээн нийтэлжээ.

 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө