Бие даан нэр дэвшиж буй Т.Бат-Оргил, Н.Номтойбаяр нарыг нэр дэвшигчээс хассан уу

Бие даан нэр дэвшиж буй Т.Бат-Оргил, Н.Номтойбаяр нарыг нэр дэвшигчээс хассан уу

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг энэ сарын 22-ны өдөр буюу өнгөрөгч Баасан гарагийн 00:00 цаг хүртэл хүлээн авч дуусжээ.

Ингээд Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор нягтлан шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм. Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар СЕХ 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа 95 хүний материалыг хүлээн авсан байна. Үүнээс Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн жүжигчин Н.Сувдын хүү Т.Бат-Оргилыг нарын хоёр хүнийг “хуулийн шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр нэрийг нь хассан гэх мэдээлэл байна.

Мөн СЕХ-ноос бие даан нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын материалыг “нягталж үзнэ” хэмээгээд тусгайлж авсан талаар мэдээлжээ. 

Ингээд УИХ-ын сонгуульд бие даагчаар бүртгүүлсэн 92 хүний материалыг албан ёсоор баталж, СЕХ-ны тогтоол гарсан талаар эх сурвалж мэдээлж байна. Эцэст нь хэлэхэд СЕХ-ноос  нэр дэвшигчдийн нэрсийг энэ сарын 25 ны өдөр албан ёсоор зарлах юм. 

Т.Бат-Оргил