Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд оролцож байгаа компанийн ажилтан амиа алдсан уу

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд оролцож байгаа компанийн ажилтан амиа алдсан уу

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний 30 километр замыг УБТЗ ХНН-ийн Зам, засварын машинт станцын 4 бригад /2020.05.22/ барьж дуусгасан талаар өчигдөр бид мэдээлсэн.

Тэгвэл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад ажилд оролцож буй “Сидар голд” компанийн ажилтан амиа алдсан гэх албан бус мэдээлэл байна. Энэ талаар зарим хэвлэлд “Хэдхэн хоногийн өмнө ийм хэрэг гарсан нь үнэн. Ажлын талбай дээрээ ажлаа хийж байгаад амиа алдсан гэсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүй ажиллаж байсан юм шиг байна лээ” гэж эх сурвалжууд мэдээлэл өгсөн талаар дурьдсан байна.