УБТЗ-ын зорчигт тээврийн вагонд “цахилгааны гэмтэл”-ийн улмаас гал гарчээ

УБТЗ-ын зорчигт тээврийн вагонд “цахилгааны гэмтэл”-ийн улмаас гал гарчээ

Энэ долоо хоногийн Баасан гарагийн 17 цагийн орчимд УБТЗ ХНН-ийн Улаанбаатар-Бээжин чиглэлийн зорчдог, зорчигт тээврийн вагонд цахилгааны гэмтлийн улмаас гал гарч, төмөр замын ажилчид болоод гал унтраах ангийн албан хаагчид тухайн өдрийн 24 цаг хүртэл ажилласан талаар мэдээлэл байна. Харин галын дүгнэлтэд “Өндөр хүчдэлийн 3-н фазын 380В U2, V2 2-р шугамын хэлхээний цахилгаан дамжуулах кабел шатсан нь богино холболт үүссэнээс шалтгаалсан” гэж үзсэн байна.