Хорио цээрийн дэглэмийг зургадугаар сарын 30 хүртэл СУНГАХ санал гаргалаа

2020-05-25 14:19

Хөл хориог дахин нэг сараар сунгах саналыг бүрэн дэмжлээ

УОК-ын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар энэ сарын 31-нд дуусгавар болж буй Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацааг 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгахыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Хөл хориог дахин нэг сараар сунгахтай холбоотой дээрх саналыг энэ сарын 27-нд Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

2020-05-25 11:34

Хорио цээрийн дэглэмийг зургадугаар сарын 30 хүртэл СУНГАХ санал гаргалаа

Улсын Онцгой Комисс /УОК/-ын өргөтгөсөн хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна. Энэхүү хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэж байгаа юм. Өнөөдрийн хуралдаан олон нийтэд нээлттэй болж буй бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан юм. Өнөөдөр кино театр зэрэг зарим үйлчилгээний газруудыг нээх эсэхийг ч хэлэлцэж магадгүй гэсэн хүлээлт бий.

Тэгвэл УОК-ын өнөөдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг зургадугаар сарын 30-нийг дуустал сунгаж байгаа талаар мэдэгдлээ.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө