Хөх хотын консул Д.Мөнх-Эрдэнэ АВТОМАШИН ДАМЛАН ЗАРСАН хэрэгт холбогдон шалгагдаж байна

Хөх хотын консул Д.Мөнх-Эрдэнэ АВТОМАШИН ДАМЛАН ЗАРСАН хэрэгт холбогдон шалгагдаж байна

Сүүлийн үед Консулуудтай холбоотой таагүй хэргүүд ар араасаа гарсаар байна. Хамгийн сүүлд хар тамхи тээвэрлэж зөөсөн гэх дипломатын асуудлын Герман улсад шалгаж байгаа юм.

Тэгвэл  Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой хэрэг ч мөн дуулиан тарьж эхэллээ. Тодруулбал, Хөх хот дахь Ерөнхий консулаар таван жил ажиллаж байгаа тэрбээр Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зарж БНХАУ-ын хууль сахиулах байгууллагын анхааралд өртсөн тухай мэдээлэл гараад байна.

ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй байдаг юм байна. Гэвч Д.Мөнх-Эрдэнэ энэ эрхээ давуулан эдэлж, тансаг зэрэглэлийн автомашиныг удаа дараа хятад иргэдэд борлуулсан тухай зарим хэвлэлүүдэд онцолжээ.

Тухайлбал, хамгийн эхлээд тэрбээр 2016 оны долдугаар сард Монголоос авч очсон “Mersedes Benz Maybach” маркийн автомашиныг  хятадын  иргэн Дэн Жанжуд шилжүүлсэн бол мөн оны наймдугаар сард “Range Rover” маркийн  автомашиныг Замын-Үүдийн боомтоор гаргаж, Эрээний бизнес эрхлэгч Сайзанд шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Түүний хууль бус наймааны золиос болсон Хятад иргэний эхнэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, АТГ-т өргөдөл гаргаад байгаа бөгөөд энэ тухайгаа нэгэн хэвлэлд өгсөн ярицлагадаа дурдсан байна.

Эл хууль бус мэдээллийн мөрөөр салбарын сайд Д.Цогтбаатар Консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах талаар өөрт нь хэлж байжээ. Эрүүгийн хэрэгт шалгагдаж эхэлсэн түүнийг эгүүлэн татах боломжгүй. Харин шалгаж дууссаны дараа энэ асуудлыг дахин хэлэлцэх аж.