ЦАХИМ ФОРУМ: Баянгол дүүргийн гэр хорооллын айл өрхүүдийг "Амины орон сууц" хөтөлбөрт хамруулна

ЦАХИМ ФОРУМ: Баянгол дүүргийн гэр хорооллын айл өрхүүдийг "Амины орон сууц" хөтөлбөрт хамруулна

Баянгол дүүргээс “Цахим форум 2020” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа тэргүүтэй албаныхан оролцож тус дүүрэгт хийж хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, төслийн ажил болон цаашид хийх ажил, зарим арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Баянгол дүүрэгт 2020 онд дараах ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.

1."Баянгол хөгжил хотхон түрээсийн орон сууцны төсөл хөтөлбөр"
2. "Гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төсөл хөтөлбөр"
3. "Угсармал орон сууцны барилгын техникийн шинэчлэлийн ажил"
зэрэг төсөл хөтөлбөрийг бодит ажил болгох аж. 

Баянгол дүүргийн нийт өрхийн 21.4 хувь гэр хороололд, 78 хувь нь орон сууцанд амьдардаг. Агаарын бохирдол, нүхэн жорлон, автозамын түгжрэл, ундны усны хомсдол гэх мэт асуудал гэр хороололд амьдардаг иргэдэд тулгардаг. Тиймээс "Амины орон сууц" хөтөлбөрийг гэр хорооллын айл өрхүүдэд зориулж хэрэгжүүлнэ хэмээн тус дүүргийн мэргэжилтнүүд цахим форумын үеэр хэлсэн юм.

Тодруулбал, "Амины орон сууц" хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн байшинг шинэчлэх, гудамжуудад явган зам, автозам барьж, гэрэлтүүлэг, камер, хог ангилдаг сав суурилуулах, хашааг шинэчлэх, цэвэр бохир, дулааны шугамыг татах  ажлыг хийхээр судалгааны ажилдаа оржээ. Зураг төсөл хийгдэж буй бөгөөд санхүүлжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. 

Ингэснээр Баяннгол дүүргийн гэр хорооллын хороодын өрхүүд тохь, тухтай орчинд амьдрах боломжтой болох юм.

Харин орон сууцаөнд амьдардаг айл өрхүүдийн хувьд байрны дулаан алдалт гол тулгамдсан асуудал болжээ. Тиймээс угсармал орон сууцуудыг дулаалах, фасад, дээвэр, лифт засах, шинэчлэх ажлыг үргэлжлүүлэхээр мөн төлөвлөжээ.

Цахим форумын үеэр Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Гэр хорооллыг амины орон сууц хөтөлбөр болгох төсөл дээр бид таван жил ажиллаж байна. Мэргэжлийн хүмүүсийг урьж оролцуулан ажиллуулж байгаа. Гадаадын туршлагыг судалсан. Өнгөрсөн 12 сард төсөл хөтөлбөрийн танилцуулгаа хийсэн” гэсэн юм.

Харин Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Бид иргэдээс судалгаа авсан. Судалгаанд оролцсон иргэдийн 70 гаруй хувь нь одоо амьдарч буй орчноо сайжруулах хүсэлт гаргасан. Тиймээс иргэдийн саналд нийцүүлэн бид “Амины орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон” гэсэн юм

ЦАХИМ ФОРУМ ҮЗЭХ 




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө