Ноолуурыг 100 мянган төгрөгөөр авч чадсангүй гэж Ч.Улаан малчдаас уучлал гуйв

Ноолуурыг 100 мянган төгрөгөөр авч чадсангүй гэж Ч.Улаан малчдаас уучлал гуйв

Энэ оны гуравдугаар сард Засгийн газраас малчдын ноолуурыг дунджаар 100 мянган төгрөгөөр авна гэж мэдэгдсэнээр 70-80 мянган төгрөгийн ханштай хэвийн явагдаж байсан ноолуурын үнийг 40-50 мянган төгрөг болгож буулгаад байгаа юм. Харин Засгийн газрын энэхүү шийдвэрт итгэсэн малчид ноолуураа хэзээ 100 мянган төгрөгөөр өгөх вэ гэсэн хүлээлтэд ороод буй. 

Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Өдрийн сонины өнөөдрийн дугаарт ярилцлага өгөх үеэрээ “100 мянган төгрөгөөр ноолуураа авч чадсангүй, Малчдаасаа хүлцэл өчье” гэжээ. Мөн тэрээр “Засгийн газар тодорхой нөхцөл шалтгааны улмаас бодлогоо бүрэн хэрэгжүүлж 100 мянгаар ноолуураа авч чадсангүй. Бид их хичээлээ. Санхүүгийн схем маань ажилласангүй хугацаа алдчихлаа. Хариуцлага одоо та бүхэнд шилжсэн” хэмээжээ. 

FACEBOOK-ЭЭС ҮЗЭХ:

YOUTUBE-ЭЭС ҮЗЭХ