Д.Лүндээжанцан: 12.00 цагаас эхлэн Үндсэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

Д.Лүндээжанцан: 12.00 цагаас эхлэн Үндсэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-ны өдөр баталж, Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчилсон. Ингэхдээ Үндсэн хуулийг өнөөдрөөс /2020.05.25/ дагаж мөрдөхөөр тогтоосон юм. Энэ дагуу 19 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх нь. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг БАТАЛСНААР 

  • Төсвийн зарлагыг хянах, төсвийн зардлыг хязгаарлах
  • Засгийн газарт Ерөнхий сайдыг оролцуулаад таван хүн давхар дээлтэй байх
  • Ерөнхий сайдыг УИХ томилно, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ.
  • Эрдэнэт, Орхон аймгийг албан ёсоор хотын статустай болгох,
  • Аймаг, дүүргийн Засаг дарга нарыг иргэд өөрсдөө дөрвөн жилийн хугацаатай сонгох,
  • УИХ-ын дэргэд хянах Хянан шалгах хороог шинээр байгуулах
  • Ерөнхийлөгчөөр сонгогдох нэр дэвшигч 55 нас хүрсэн байх бөгөөд нэг л удаа зургаан жилээр сонгогдоно. Гэхдээ энэхүү заалт 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн хэрэгжиж эхлэх юм байна.
  • Парламент 76 гишүүнээс бүрдэх бөгөөд насны хязгаар тогтоохгүй.
  • Улс төрийн нам, намуудын санхүүжилтийг тодорхой тусгасан.
  • Төрийн албан хаагчийг чөлөөлөх, томилох асуудлыг тодорхой тусгасан.
  • Шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, томилгоог ил тод болгох, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг өөрсдөө сонгох.
  • УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. Өөрөөр хэлбэл, сонгууль ямар тогтолцоогоор зохион байгуулах вэ гэдгийг сонгуулийн хуулиар зохицуулж болно гэсэн үг юм.
  • УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч, УИХ-ын Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр 12.00 цагт Үндсэн хууль хүчин төгөлдөх мөрдөгдөж эхэлснийг албан ёсоор хэлээд  УИХ-ын тамгын газар, хэвлэл мэдээлэлийнхэндээ маш их баярлалаа гэлээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө