МАН: Нэр дэвшигчдээсээ их хэмжээний мөнгө авааагүй

МАН: Нэр дэвшигчдээсээ их хэмжээний мөнгө авааагүй

МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр "МАН сонгуулийн санхүүжилтээ ХУУЛИЙН ДАГУУ хандиваар босгох чиглэлийг баримталж байгаа. Энэ дагуу өнгөрсөн бямба гаригт МАН-ын сонгуулийн санхүүжилтийг босгох хандивын аяныг зарласан. Аливаа улс төрийн намууд цэвэр санхүүгийн эх үүсвэрээр сонгуульд өрсөлдөх ёстой байдаг.  Тиймээс МАН хандивын аяны дансыг зарласан. Өнгөрсөн амралтын өдөр МАН-ыг нэр дэвшигчдээсээ их хэмжээний мөнгө авч байна гэж хуурамч мэдээлэл гаргасан. Бид энэ мэдээллийг няцаасан. МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг хуурамчаар үйлдсэн" гэсэн юм. 

Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Зарим нэг өрсөлдөгч намуудтай адил нэр дэвших сонирхолтой хүмүүсээс мөнгө цуглуулах, дэнчин авахгүйгээр аль болох нэр цэвэр, мэдлэг туршлагатай, эх оронч хүмүүсээ 2020 оны сонгуульд нэр дэвшүүлж байгаа. Салбар, салбарын шилдэг залуу боловсон хүчнийг дэвшүүлж байгаа. Нэр дэвшигчдийг төв намаас дэмжих нөгөө талаар нэр дэвшигчид сонгуулийн санхүүжилтээ босгохын тулд иргэд, сонгогчид, намын гишүүдийн дунд хандивын аян өрнүүлдэг. Намын гишүүдээс авсан 1000, 5000 төгрөгт хариуцлагатай хандаж энэ нам ялах ёстой. Ялсныхаа дараа зөв бодлого хэрэгжүүлэх ёстой. Бидний зүгээс мөнгө, төгрөгтэй холбоотой асуудал байхгүй. Шударга, иргэдийн оролцоог хангасан ардчилсан сонгууль байгаасай гэж бид хүсч байна. Нэр дэвшигчид удахгүй хандивын дансаа зарлана. Иргэд, дэмжигчид, гишүүд маань 1000 төгрөг гэлтгүй өгч дэмжээрэй. Ардчилсан үзэлтэй оронд иргэдийнхээ дэмжлэгээр сонгуульд оролцдог жишиг олон. Энэ соёлыг МАН нэвтрүүлэхээр ажиллаж байна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө