Кобе Брайнтын бэлэглэсэн алт болон эрдэнийн шигтгээтэй бөгжийг ээж нь дуудлага худалдаагаар заржээ

Кобе Брайнтын бэлэглэсэн алт болон эрдэнийн шигтгээтэй бөгжийг ээж нь дуудлага худалдаагаар заржээ

Сагсанбөмбөгийн алдарт тамирчин Кобе Брайнт ээждээ 14 каратын алт болон эрдэнийн шигтгээтэй "Lakers" бөгжөө бэлэглэж байсан билээ. Түүнийг онгоцны ослоор нас барснаас дөрвөн сарын дараа ээж нь тэрхүү бөгжийг дуудлага худалдаанд оруулан 280 мянган доллараар заржээ.

Бөгжийг нэрээ нууцалсан эрхэм авсан байна. Өнгөрсөн сард Кобигийн хэд хэдэн зүйлийг зарах тухай мэдээлэл гарсан бөгөөд "Golden Auctions" уг дуудлага худалдааг зохион байгуулжээ. Тэд олсон мөнгөний 5 хувийг "NBA"-ийн сайн дурын ажилд хандивлана гэжээ. 

Кобиг нас барахаас өмнө түүний ээж хүүгийнхээ бөгжийг зарах гэж оролдож байснаас гадна хэд хэдэн дурсгалын зүйлийг нь ч мөн зарна хэмээн шуугиан дэгдээж байсан. Харин Коби тухайн үед заргалдан, худалдахыг нь болиулж байсан юм. Тэр явдлын дараахан Коби эцэг эхээ өөрийнх нь зургаан зүйлийг зарахыг зөвшөөрсөн юм. Коби Брайнтын хоёр дахь бөгж буюу аавдаа бэлэглэсэн бөгжийг тэд удахгүй дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөсөн аж.

 




“BONUS BOOST” BSB-д

12 цагийн өмнө