ОХУ-ын арми, цэргийн сургуулиудад коронавирусийн  халдвар авсан хүний тоо 2.6 мянгад хүрчээ

ОХУ-ын арми, цэргийн сургуулиудад коронавирусийн халдвар авсан хүний тоо 2.6 мянгад хүрчээ

Оросын арми, цэргийн сургуулиудад коронавирусийн халдвар авсан хүний тоо 2.6 мянга орчимд хүрсний дотор 1467 цэргийн албан хаагч коронавирусээр халдварлажээ. Энэ тухай ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны мэдээнд дурдсан байна.

Их сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцагсад дундаас коронавирусийн халдвар илрээгүй боловч цэргийн их дээд сургуулиудад суралцагч, сонсогчид дунд коронавирусний халдварын 727 тохиолдол бүртгэгджээ.

Халдвар авсан 1301 цэргийн албан хаагч, 1560 оюутан, 308 сурагч, 210 энгийн ажилтан эдгэрчээ. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь шинж тэмдэггүй байсан тухай БХЯ-ны мэдэгдэлд дурджээ. Одоогоор 4 цэргийн албан хаагчийн биеийн байдал хүнд байгаа аж.