Хөшигийн хөндийн ОУ-ын нисэх буудлыг Японы тал хүлээн авч, үйл ажиллагааг эхлүүлнэ

Хөшигийн хөндийн ОУ-ын нисэх буудлыг Японы тал хүлээн авч, үйл ажиллагааг эхлүүлнэ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно манай улсад албан ёсны айлчлал хийсэн.

Тус айлчлалын үеэр Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын концессын гэрээ байгуулах хэлэлцээ хийж, ойрын хугацаанд ашиглалтад оруулах талаар эрчимтэй ажиллахаар тохирчээ.  

Энэ хүрээнд ирэх долдугаар сарын эхээр Монгол Улсын Засгийн газар Хөшигийн хөндийд баригдсан олон улсын нисэх буудлыг Японы талд хүлээлгэн өгөх ёслол болох юм байна. Энэ нь Хөшигийн хөндийд Монгол Улсын Засгийн газрын оролцоотойгоор хийх бүтээн байгуулалтын ажил  үндсэндээ дуусч байгаа гэсэн үг аж.

Иймд төслийг Японы талд концессын гэрээгээр хүлээлгэн өгнө. Ингэснээр Японы тал олон улсын нисэх буудалд бүтэн жилийн хугацаанд тест хийж, бүх үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангах юм байна.