Одоогийн Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөрдөхгүй

Одоогийн Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөрдөхгүй

Өнөөдрөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийв.

Тэрбээр "Үндсэн хуулийн өөрчлөлт улс орон даяар хэрэгжиж эхэллээ. 2000 онд хийсэн долоон нэмэлт өөрчлөлтийг засч, залрууллаа. Тогтвортой Засгийн газар ажиллах тогтолцоог бэхжүүллээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад 40 гаруй хууль тогтоомж, баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулсан. Зарим нь өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа бол зарим нь шинэ сонгуулийн парламентын анхны хуралдааны дараа хэрэгжиж эхэлнэ. Парламентийн ардчиллыг зөв гольдролд оруулж түүний засаглах эрхийг ханган УИХ-ын хяналт хариуцлагыг дээшлүүлж төрийн эрх мэдлийн хяналт тэнцвэрийн оновчтой болгосон гэж үзэж байна. Урт хугацааны хөгжлийн бодлоготой хариуцлагатай, тогтвортой Засгийн газар ажиллах нөхцөлийг бүрдүүллээ.

Зарим хэвлэлээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрын гишүүд тавдугаар сарын 25-н гэдэг давхар дээлээ тайлсан байх ёстой гэж мэдээлсэн. Учир нь шинэ Үндсэн хуулийн Засгийн газрын тухай хуулинд "Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно" гэсэн байна. Тэгвэл Д.Лүндээжанцан гишүүн үүнд тайлбар хийж, "Засгийн газрын тухай хууль шинэ сонгуулийн дараах парламентын анхны хуралдаанаас эхлэн хэрэгжиж эхэлнэ" гэсэн юм.




Өнөөдөр хонь өдөр

42 минутын өмнө