9 давхар барилгаас үсрэхийг завдсан бүсгүйг эсэн мэнд буулгажээ

9 давхар барилгаас үсрэхийг завдсан бүсгүйг эсэн мэнд буулгажээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 10 дугаар байрны дээврээс хүн үсэрч, амиа хорлож болзошгүй байна гэсэн дуудлага өчигдөр 15:30 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:33 цагт очиход тус байрны оршин суугч иргэн 22 настай эмэгтэй Г нь 9 давхар барилгын дээврээс үсрэхийг завдсан байдалтай байжээ. Аврах ангийн албан хаагчид тухайн эмэгтэйтэй ярилцаж тайвшруулснаар эсэн мэнд буулгаж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Э.Мөнхбаярт хүлээлгэн өгсөн байна.