С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань сумаас ҮХНӨ-ийн талаар мэдээлэл хийв

С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань сумаас ҮХНӨ-ийн талаар мэдээлэл хийв

Өнөөдрөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань сумаас мэдээлэл хийв. Тэрээр “Өнөөдөр 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн өдөр тохиож байна. Шар луу хэмээх энэ өлзийт өдрийн морин цаг буюу яг энэ цаг мөчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг улс даяар хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй нь нэн бэлгэшээлтэй.

Мөн Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого АЛСЫН ХАРАА 2050 ч бас энэ цаг мөчөөс эхлэн хэрэгжихээр болж буй нь талархууштай. Эрхэт монгол төрийн минь эцэг хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлж буй энэ цаг дор эцэг өвгөдийнхөө нутаг, ивээлт Жаргалант хайрханыхаа бэлээс LIVE аар Та бүхэнтэйгээ учран золгож буйдаа баяртай байна” гэсэн юм.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө