ВИДЕО: "Салхитын мөнгөний ордын 1,3 сая ам.долларын авилгыг хураан авлаа" гэх бичлэг цацагдав

ВИДЕО: "Салхитын мөнгөний ордын 1,3 сая ам.долларын авилгыг хураан авлаа" гэх бичлэг цацагдав

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нарын 15 хүнийг буруутган Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байсан билээ.

Улмаар  шүүх хурал энэ сарын 13 ны өдөр эхэлж, улмаар өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт дууссан байна. Ингээд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Ш.Мөнгөншагай 3 жил, Г.Жаргаланд 3 жил, Шүүгч Б.Цолмонбаатарт 5 жил, Шүүгч Э.Халиунбаяр 3 жил, Цагдаагийн мөрдөх тасгийн дарга асан  хошууч Г.Алтан-Очир 3 жилийн хорих ял өгсөн билээ. 

Тэгвэл өнөөдөр "Салхитын мөнгөний ордын авилгачдыг үйлдэл дээр нь барьж 1.3 сая ам.долларыг хураан авч, улсын орлого болгожээ" гэх нэртэй бичлэг цацагдлаа. Энэ нь АТГ, Прокурорын байгууллагын гүйцэтгэх ажиллагааны бичлэг бололтой.