Шар хашлагуудыг бэхлээгүй байхад салхинд хийссэн гэв

Шар хашлагуудыг бэхлээгүй байхад салхинд хийссэн гэв

Сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд байсан автозамын тусгаарлах шар хашлага хүчтэй салхинд унаж, иргэдийн эд хөрөнгийг хохироосон явдал өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан. Тодруулбал, нийтдээ 766 сая төгрөгөөр урд хөршөөс импортолсон тусгаарлах хашлага салхинд хийсч унасны улмаас есөн иргэний автомашинд их бага хэмжээний хохирол учруулсан юм.

Шар хашлагыг нэг метрийг нь 158 мянгаар буюу 4820 метрийг БНХАУ-аас 766 сая төгрөгөөр импортолж, 38,5 сая төгрөгөөр нийслэлийн замуудад суурилуулсан байна.

Тэгвэл тус шар хашлагыг хэт өндөр үнээр оруулж ирсэн болон оруулж ирэх үүргийг хэн өгсөн, иргэдийн хохирлыг хэзээ, хэрхэн барагдуулах талаарх хариуцлагын асуудал үргэлжлэн яригдсаар буй юм. Одоогийн байдлаар холбогдох албаныхан унасан хашлагуудыг буцааж байрлуулан замтай нь бэхэлсэн тухай мэдээлэл өгчээ.

Албаныхны өгсөн мэдээллээр, “Шар хашлага салхинд хийсч унасны улмаас есөн иргэний автомашинд их бага хэмжээний хохирол учирсан. Тэдгээр иргэдийн хохирлыг барагдуулах асуудал яригдаж байгаа. Газартай бэхэлж амжаагүй байхад салхинд хийсч унасан” гэжээ. 




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө