Д.Нямхүү: Дөрвөн оюутан эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ

Д.Нямхүү: Дөрвөн оюутан эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн байдлаар мэдээлэл өгч байна.  

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр 193 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр сайн мэдээтэй. Дөрвөн оюутан эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ. Тэдний эмчилгээ 40-43 хоног үргэлжилсэн. Ингээд нийт 141 тохиолдлын 37 нь эдгэрч одоо 104 хүн эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн 95 нь хөнгөн, хүнд 9 хүн эмчлэгдэж байна.

 14-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэд 12 хоноод байгаа бөгөөд энэ хугацаанд 2-3 удаа давтан шинжилгээ хийж хянасан. Дорноговь аймгаас илрүүлсэн 17 тээврийн жолоочийн сорьцоос коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 10 хүнээс шинжилгээ авахад мөн коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт 19 жолоочоос, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Орхонд тусгаарлагдсан 103 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй" гэлээ.