Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлнэ

Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр хүлээн авч уулзан Монгол Улсаас ОХУ-д үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардууллаа.

ОХУ-д Covid-19 цар тахал газар авч Засгийн газрын хэмжээнд багагүй хүчин чармайлт гаргаж байгаа билээ. Иймд ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай ард түмнээс хүмүүнлэгийн тусламжийн үзүүлэх шийдвэр ҮАБЗ гаргасан юм.

Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 76 сая рубль буюу 1 сая ам.доллартай тэнцэх үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлэх бөгөөд энэ ажлыг ГХЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ, ОБЕГ хамтран зохион байгуулж байна. Монгол Улс, ОХУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа бөгөөд ийнхүү хойд хөршдөө хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь манай хоёр орны харилцааг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.