Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах талаар хуралдана

Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах талаар хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно.

Тус хуралдаанаар Улсын онцгой комиссоос оруулж ирсэн "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэнэ . Мөн Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай , Төрийн бус өмчийн цэцэрлэг , ерөнхий боловсролын сургуулийн талаар авах арга хэмжээ зэрэг асуудлуудаар Засгийн газрын тогтоолын төслүүдийг батална .