Чойжин ламын сүм музейн тохижилтын 60%-д нь ногоон байгууламж, 20%-д нь 40 машины зогсоол барина

Чойжин ламын сүм музейн тохижилтын 60%-д нь ногоон байгууламж, 20%-д нь 40 машины зогсоол барина

Хот байгуулалт хөгжлийн газраас Чойжин ламын сүм музейн тохижилтын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хот байгуулалт хөгжлийн газрын ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр "Чойжин ламын сүм музейн 2 га газрыг 2001 оны Засгийн газрын тогтоолоор хамгаалалтад авсан байдаг. Одоогийн байдлаар хамгаалалтын горимд сүмийн баруун, зүүн, хойд талд авто машины зогсоол түрэмгийлсэн байдаг. Баруун, зүүн талаар нь явган зорчигч явах замгүй. Музейн урд хэсэгт байсан 2 давхар тоосгон байшинг буулгасан нөхцөл байдалтай байна.

БСШУСЯ болон Чойжин ламын сүм музей манай байгууллагад хөдөлгөөнийг аюулгүй байдлыг хангуулах, орчин тойрны аж ахуйн нэгжийг хамгаалалтын бүсээс гаргах хүсэлтийг удаа дараа тавьсан. Мөн орчин тойрныг тохижуулах хүсэлтийг тавьсны дагуу холбогдох мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, манай байгууллагаас тохижилтын зураг төсөл батлагдсан. Энэ зураг төслийн дагуу музейн зүгээс холбогдох зураг төслөө батлуулсан байгаа.

Музейн Ямпай хаалганаас урагш 6,000 м.кв талбайтай. Үүнээс 60%-д нь ногоон байгууламж, 20%-д нь 40 машины зогсоол зураг төсөлд тусгагдсан. Үлдсэн 20%-д жуулчид зогсох явган зам талбай байх юм.

Одоо байгаа баруун, зүүн талын автомашины хөдөлгөөнийг тусгаарлаж, ногоон байгууламж, дугуйн замаар хийн аюулгүй байдлыг хангах шийдэл гарсан.

Эдгээр нөхцөл байдлыг НИТХ-д танилцуулсан. Хурлаас 2020 оны 5 дугаар сарын 11-ний 13 дугаар хурлын тэмдэглэлээхр цагийн хязгаартай автомашины зохион байгуулалттай болгох, тохижилтыг хийж гүйцэтгэх ажлыг хийх үүрэг даалгаврыг өгсөн байдаг" гэв.