ШУУД: Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна

ШУУД: Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлын цаг үеийн талаар ээлжит мэдээллээ хийж байна.

Энэ үеэр ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхийд COVID-19 халдварт өвчнөөр 5.676.000 хүн өвдөж 251 мянган хүн нас баржээ. Яг одоо 2 сая 400 мянган хүн эмчлүүлж байна. ОХУ-д шинэ тохиолдолтой 8900 хүн бүртгэгджээ. Сүүлийн таван сар бид дэлхий нийтийн өвчлөл өндөртэй хоёр том гүрний дунд амьдарч байна. Тиймээс бид дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй. 

Манайд 179 хүн ажиглалтад шинээр орж 36 хүн гэрийн тусгаарлалт руу шилжиж яг одоо 1262 хүн ажиглалтад байна.

Өнөө өглөө Алтанбулагийн боомтоор ирсэн 340 гаруй хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Шуурхай утсанд 170 дуудлага ирсний АНУ, Швед, Японоос манай улсын 5 хүн утасдаж зөвлөгөө авсан. Гадаа талбайд бөөгнөрч, тамхиа дамжуулан татаж байна гэх гомдол ирсэн. Европын орнуудаас ХБНГУ хүн хоорондын зайг маш сайн баримталсан учраас хохирол бага амссан гэж үзэж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.