Д.Нямхүү: ОХУ-с ирсэн долоон оюутнаас коронавирус илэрлээ

Д.Нямхүү: ОХУ-с ирсэн долоон оюутнаас коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Өчигдөр нийт 248 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд ОХУ-аас ирсэн долоон оюутнаас коронавирус илэрлээ. Үүнийг задалж хэлбэл өчигдөр ирсэн Москва-Улааанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зургаан оюутан, тавдугаар сарын 13-нд цэргийн онгоцоор ирсэн нэг сонсогчийн давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Цэргийн сургуулийн оюутны хувьд тусгаарлагдсанаас хойш 14 дэх хоног дээр вирус илэрч байгаа нь тусгаарлалтын хугацааг 21 хоног болгосон шийдвэр зөв гэдгийг харуулж байна.

Өнөөдөр ХӨСҮТ-ээс зургаан хүн эдгэж гарлаа. Ингээд манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 148 болж, эдгэсэн хүний тоо 43 боллоо" гэв.