Халдварт өвчний тархалтыг нуун дарагдуулсан үндэслэлээр Д.Сарангэрэл сайдыг шалгуулна гэв

Халдварт өвчний тархалтыг нуун дарагдуулсан үндэслэлээр Д.Сарангэрэл сайдыг шалгуулна гэв

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцруулахаар жагсаал зохион байгуулсан иргэд цагдаагийн байгууллагад хандах болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа хэлэхдээ, “Д.Сарангэрэл сайд Сүрьеэ өвчний дуулианыг дарахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэмбүү өвчний тархалт үндсэний аюулгүй байдлын хэмжээнд очлоо гэж зарласан. Энэ нь дэлхийд Монгол Улсын нэр хүндийг унагаасан төдийгүй гадаад улсад ажиллах, сурахаар явж байгаа хүмүүст ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн 2017 Сүрьеэ судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Цогт сүрьеэ өвчний дэгдэлттэй гарч байгаатай холбогдуулан зөвлөмж Д.Сарангэрэл сайдад зөвлөмж хүргүүлсэн байна. Энэ зөвлөмж саяхан ил болсон учраас Эрүүл мэндийн яамнаас нуун дарагдуулсан гэж бид үзэж байна. Иймд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сүрьеэ өвчний тархалтыг нуун дарагдуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгуулахаар болсон” хэмээн мэдэгдлээ.

Мөн тэрбээр Д.Сарангэрэл сайдыг огцруулахаар 72 цагийн улс төрийн суулт хийхээр болсон. Энэ хугацаанд сайн дураараа огцрохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэлээ.