Санал авах байрыг халдваргүйжүүлэхэд хоёр тэрбум төгрөг зарна

Санал авах байрыг халдваргүйжүүлэхэд хоёр тэрбум төгрөг зарна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэлт хийх, сонгогчид сонгуулийн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын ажилтныг хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн томилолтод шаардагдах зардлын хэмжээг тогтоосон шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас баталлаа.

Энэхүү зардалд нийт хоёр тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөг шаардлагатай гэж үзсэн бөгөөд хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрчээ.