Зургадугаар сард Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно

Зургадугаар сард Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно

УЦУОШГ-ын цаг уурч Ш.Тэргэлээс зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээллийг тодрууллаа.

Тэрээр " Ирэх зургадугаар сарын агаарын температурын хувьд баруун аймгуудын нутгийн ихэнхи хэсгээр олон жилийн дунджаас дулаан байхаар байна. Бусад нутгаар олон жилийн дунджаар байна. Хур тунадасны хувьд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага.

Төвийн аймгуудын нутгийн зүүн болон говийн аймгуудын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Бусад нутгаараа олон жилийн дундажтай адил байна.

Агаарын температур, хур тунадасны явцын хувьд ихэнхи нутгаараа ирэх сарын нэгдүгээр 10 хоногийн дунд үеэр мөн хоёрдугаар 10 хоногийн эхэн болон гуравдугаар 10 хоногийн дунд үеүдэд агаарын температур сэрүүсэх төлөвтэй байна. Сарын эхэнд буюу нэгдүгээр 10 хоногийн эхэн болон сүүлээр мөн хоёрдугаар 10 хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар 10 хоногийн эхээр ихэнхи нутгаар агаарын температур өмнөх өдрөөсөө 2-5 хэмээр дулаарах төлөвтэй байна.  Хур тунадас багатай нутгууд гэвэл Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар тодруулбал Өмнөговь аймгийн өмнөд хэсэг, Дорноговь аймгийн ихэнхи нутгаар хур тунадас багатай байхаар урьдчилсан төлөв гарсан" гэж мэдээллээ.

Эх сурвалж: ОБЕГ