Шадар сайд С.Амарсайхан танхимтайгаа зөвшилцөхгүй, “Засгийн газар огцор” гэх шаардлагыг гардаж авчээ

Шадар сайд С.Амарсайхан танхимтайгаа зөвшилцөхгүй, “Засгийн газар огцор” гэх шаардлагыг гардаж авчээ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудал улс төрийн хүрээнд яригдаж буй. Тодруулбал, Засгийн газрын зарим "давхар дээлтэй" сайдыг албан тушаалаас нь чөлөөлж, тэдний оронд нь УИХ-ын гишүүдээс томилох сураг гарч буй. 

Энэ сургаар Засгийн газрын зарим сайд нар ойрд их идэвхтэй болж, хэвлэлд гарч байгаа бөгөөд зарим нь танхимаас гадуур ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл ч байна.Тухайлбал, Шадар сайд С.Амарсайхан Засгийн газартайгаа зөвлөлдөхгүй "өөрийн дураар" ажиллах болжээ.

-ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ЗАСГИЙН ГАЗАРТАЙГАА “ЗӨВШИЛЦӨХГҮЙ” БАЙГАА АЖЭЭ-

Тэрээр очсон газартаа албан хаагчдыг загнаж түүнийгээ facebook-ээр шууд дамжуулжбуйд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүмжлэлтэй хандах болсон гэдэг. Мөн Шадар сайд С.Амарсайхан өнгөрөгч арванхоёрдугаар сарын 12 /2021.12.12/-ны өдөр Эрээн-Замын Үүдийн хилийн боомтоор ачаа тээвэр нэвтэрч эхэллээ гэх мэдээллийг өөрийн цахим хуудсаар цацсан. Гэтэл эхний 54 автомашиныг дундын бүсэд оруулаад л Хятадын талаас хилийг дахин тодорхойгүй хугацаагаар хаасан. Энэхүү асуудалд ч тэрбээр судалгаагүй хандсан байгаа юм. 

Мөн өнгөрөгч Баасан гараг /2022.01.07/-т “No double standart”, “Тэвчээр тасарлаа”, “Хэвтүүл” Монголын ардчилсан холбоо зэрэг иргэний хөдөлгөөн, ТТБ-ын гишүүдЗасгийн газраас хариуцлага нэхэж жагсаал зохион байгуулсан. Энэ үеэрээ тус хөдөлгөөнүүд “Засгийн газрыг огцрохыг шаардсан” хуудасыг Шадар сайд С.Амарсайханд гардуулж өгсөн.

Учир нь тэдэнтэй С.Амарсайхан сайд төрийн ордны гадна уулзаж, “Засгийн газрын огцрохыг шаардсан” хуудасыг нь гардаж авсан юм. Тэгвэл тэрээр мөн л Засгийн газрын тэргүүн, болон танхимтайгаа зөвшилцөхгүй танхимаасаа гадуур ажиллаж “Тэвчээр тасарлаа”, “Хэвтүүл” зэрэг хөдөлгөөний залуустай уулзаж, тэдний шаардлагыг хүлээж авсан бололтой. Иймд Шадар сайд С.Амарсайханыг Замын-Үүд хилийн боомтын ажлын хэсгийг ахлуулсан бололтой.