Японд коронавирусийн улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

Японд коронавирусийн улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

Японд коронавирусийн /Covid-19/  халдварын улмаас Канагава мужийн оршин суугч 80 гаруй настай эмэгтэй нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Эрүүл мэндийн сайд Кацүнобү Катогийн мэдээлснээр, уг эмэгтэйд өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ноос шинж тэмдгүүд илэрч эхэлсэн бөгөөд энэ сарын 1-нд эмнэлэгт хэвтэж, пүрэв гарагт нас баржээ. Түүнийг нас барсны дараа Covid-19 вирусээр халдварласан байсныг тогтоосон бөгөөд тэрбээр гадаадын орон руу зорчоогүй байжээ.

Нас барсан эмэгтэйн хүү нь таксины жолооч бөгөөд түүнээс мөн Covid-19 вирусийн  халдвар илэрсэн байна. Уг эрэгтэйд хоёр долоо хоногийн өмнөөс шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Мөн тэрбээр тус хугацаанд гадаадын жуулчин тээвэрлээгүй гэж мэдээлсэн байна.

Мөн Японы баруун нутгийн эмнэлэгт ажилладаг эмч, Токио хотод амьдардаггүй эрэгтэйгээс Covid-19 вирусийн халдвар илэрсэн бөгөөд Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд тэднийг уг вирусээр хэрхэн халдварласныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Kyodo news