Жолооч нар орон нутгийн замд гүйцэт түрүүлэн осол гаргах тохиолдол давамгайлж байгааг ТЦА-наас сэрэмжлүүллээ

Жолооч нар орон нутгийн замд гүйцэт түрүүлэн осол гаргах тохиолдол давамгайлж байгааг ТЦА-наас сэрэмжлүүллээ

Манай улсад зам тээврийн ослоор жилд 500 гаруй хүн нас баржээ.Ослын дийлэнх нь орон нутгийн замд гардаг байна. Ослын шалтгааныг авч үзвэл, орон нутгийн замд хурд хэтрүүлэх, хориглосон үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийх, аюулгүйн бүсээ зүүхгүй байгаагаас болж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн Ахлах зохицуулагч, ахмад Н.Энхболд "Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын зонхилох шалтгаан нь гүйцэтгэх түрүүлэх үйлдэл. Манай улсад нэг сая 200 гаруй мянган  тээврийн хэрэгсэл бий. Бүгд буруу талдаа хүрдтэй. Тэгэхээр амжина гэж бодож гүйцэт түрүүлэн осол гаргаж байна. Орон нутгийн замд хурд хэтрүүлэн, бүсээ зүүдэггүй аюулгүй байдлаа хангаддаггүй гээд олон шалтгаанаас осол гарч байна. Тийм учраас 80 километрээс илүү хурдтай явах хэрэггүй" гэлээ.