Богд ууланд тарвага агнаж, хяналт шалгалтынхнаас нуугаад, зугтсан этгээдийг олж илрүүлжээ

Богд ууланд тарвага агнаж, хяналт шалгалтынхнаас нуугаад, зугтсан этгээдийг олж илрүүлжээ

Богдхан уулын дархан цаазат газраас Зүүн дэлгэр, Өгөөмөрийн амны байгаль хамгаалагчид наймдугаар сарын 16-ны /2024.08.16/ өдөр ууланд хяналт шалгалт хийжээ. 

Энэ явцад ....УАК улсын дугаартай сэжиг бүхий автомашинд шаардлага тавихад шаардлага биелүүлэхгүй зугтсан байна. Тиймээс ойр орчмын газарт үзлэг хийхэд тарвага буудаж нуугаад, зугтсан байжээ. Улмаар байгаль хамгаалагчид Төв аймгийн цагдаагийн газарт мэдэгдэн хамтран ажиллаж хулгайн ан хийсэн иргэнийг тогтоон саатуулж шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Тусгай хамгаалалттай газар нутагт ан хийх хориотой бөгөөд ан хийсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.5-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх зааллтай. Иргэн бүр Үндсэн хуулинд заасан иргэний журамт үүргээ биелүүлэн байгаль орчны эсрэг аливаа хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг Хамгаалалтын захиргаа өгч хамтран ажиллахыг уриалж байна.