Яармагийн замыг нэгдүгээр хороололтой холбох гүүрний бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн онд эхэлсэн. Энэхүү бүтээн байгуулалтад “Мотор сервис” ХХК, “Туулын гүүр далай” ХХК, “Тэргүүн саруул зам” ХХК гэх гурван компани оролцож байгаа бөгөөд авто замын бүтээн байгуулалтын ажлыг “Тотал инж” ХХК гүйцэтгэж байгаа юм.
Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр баригдах ба эхний гүүр нь 36.7 метр урт. Энэ нь Туул голын салаа дээр баригдаж байгаа бол дараагийнх нь 391.5 метр урттай. Харин гурав дахь гүүр нь 54.8 метр урт бөгөөд Дунд гол дээр барьж буй. Тэгвэл Яармагийн замыг ТЭЦ-4-тэй холбох шинэ гүүр өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр ашиглалтанд орж байна. 6 эгнээ бүхий хоёр урсгалтай гүүр ашиглалтад орсноор хоногт 23 мянган автомашин нэвтрэх тооцоолол гарсан байна.