Isee.mn мэдээлийн сайтын сурвалжлах баг Туркменистан Улсаас мэдээллийг дамжуулж байна. Энэ өдрүүдэд манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийж байгаа юм. Тэгвэл тус айлчлалын үр дүнг Гадаа харилцааны сайд Б.Батцэцэг ийнхүү дүгнэлээ.
Тэрбээр "Өнөөдөр бид гол суурь баримт бичгүүдээ байгууллаа. Агаарын харилцаа, авто тээвэр, хөдөө аж,ахуй, худалдаа аж үйлдвэрийн танхимын хамтын ажиллагааны тухай чухал хэлэлцээрийг байгуулсан. Энэ нь цаг хугацааг нэлээн товчилсон цаашид бодитой хамтын ажиллагааг богино хугацаанд хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлэл хоёр талд байна гэдгийг илэрхийлж байгаа юм. Өнөөдөр анх удаа Туркменистан, Монгол Улсын бизнесийн форум болох гэж байна.
Туркменистан Улсын хувьд Монгол Улстай хамгийн эхэнд тээвэр логистикийн асуудлаа шийдэхээр тохирсон. Ингэхийн тулд хоёулаа далайд гарцгүй учраас Монгол Улсыг Каспийн тэнгистэй холбож далайд гарцтай болгож өгье гэж хэллээ. Манай Улсын хувьд хөдөө, аж ахуйн салбараас худалдаа арилжаа хийх сонирхол их байдаг.
Туркменистан нь хивсний орон. Хивсний түүхий эд болох ноосыг манайхаас авах ажил нь манай Цагаан алт хөтөлбөртэй уялдах шаардлага бий. Харилцан сонирхлоо маш нарийн тодорхойлсон. Манай улсын хувьд хамтарсан Халал үйлдвэрийг байгуулах, хөдөө аж, ахуйн салбарт бүхий л чиглэлээр хамтран ажилах боломж байна гэдгийг аль, аль талынхаа бизнес эрхлэгч, төрийн байгууллагад мэдээлэл өгөхөөр шийдсэн. Ингэхийн тулд Засгийн газар хоорондын хамтарсан комисс байгуулна. Туркменистан Улс нь Казахстан, Узбекистанаар дамжаад Хятадын хойд хэсэг рүү гурван хоолойг татчихсан бөгөөд газ нийлүүлдэг. Цаашид манай улс руу Казахстанаар дамжуулаад газ нийлүүлэх боломжтой гэж үзсэн. Манай хоёр улс шууд нислэгтэй болж жимс, махны экспортыг харилцан хийх боломжтой. Манай мах ойрхи дорнодын зарим орнууд руу зарагдаад эхэлсэн. Удахгүй Узбекистанд зарагдана. Тэгэхээр карго онгоцоор жимс, хатаасан жимс, ногоо цаашлаад цэцэг хүртэл авах боломж бий" гэлээ.