Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхзүйн орчин, тэгш байдалд анхаарах Үндэсний сүлжээ байгуулжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхзүйн орчин, тэгш байдалд анхаарах Үндэсний сүлжээ байгуулжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгмийн оролцоог дэмжих, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, зорилгын хүрээнд нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу төр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Үндэсний сүлжээ" төрийн бус байгууллага байгуулагджээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхзүйн орчин эрх тэгш байдал хүртээмжгүй байгааг онцлон уг асуудалд дүгнэлт хийж үндэсний хэмжээнд ажиллах сүлжээг байгуулсан байна. Уг сүлжээний гол зорилго нь төрийн үйлчилгээний бүх шатны байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийг ажиллуулж нийгмийн эрх тэгш хүртээмжтэй байдлыг бий болгохоор төлөвлөсөн байна. Мөн гэр бүл хөгжлийн сайд Л.Энх-Амгалангийн санаачилгаар найман сэдвээр аян зохион байгуулах аж. Олон улсын дохионы хэлний өдөрлөгт зориулан уулзалт, хэлэлцүүлэг хийх харааны бэрхшээлээс урьдчилан сэргийлэх үзлэг хийх эрдэм шинжилгээний хурал үндэсний чуулган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд оны шилдэг шалгаруулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Харин энэ талаар төрийн бус байгууллагын ажлын хэсгийн гишүүн Б.Мөнххишиг Манай улсад 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Хууль эрх зүйн таатай нөхцөл бий болсон ч  хяналт сул байдаг гэлээ.