Энэ сарын /2024.10/-ын эхээр Ираны тал Израилийн нутаг дэвсгэр рүү 180 гаруй баллистик пуужингаар довтолж, хэрэг явдал болсон. Иймд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Иран улсыг "том алдаа хийсэн бөгөөд үүний хариуг төлөх болно" гэж мэдэгдсэн юм. Харин Израилийн Иран барих хариу юу байх бол гэдэг нь дэлхий нийтийн анхааралд байсан юм.
Тэгвэл яг одоо /2024.10.26/ Израилийн арми Иран дахь цэргийн объектуудад нарийн цохилт өгч талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Тодруулбал, Ираны тал Израилийн эсрэг тасралтгүй довтолж байгаагийн хариуд "Иран дахь цэргийн объектуудад нарийн цохилт өгч байна" гэж мэдэгдээд байна. Харин Ираны төрийн мэдлийн телевиз "тус улсын нийслэл Тегераны орчимд их хэмжээний дэлбэрэлт болсон" гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC