Энэ сарын 24-ний өдрийн /2024.10.24/ Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хийж, санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа "Иргэний эрүүл мэндийн хариуцлагын асуудлыг хэзээнээс анхаардаг болох вэ. Тухайлбал, архи, тамхины хэтрүүлэн хэрэглээнээс үүдэлтэйгээр зүрх судас, дотоод шүүрлийн өвчлөл үүсч маш өндөр үнэтэй хагалгаа үйлчилгээг эмнэлгээс авдаг. Энэ зардлыг даатгалаас төлдөг. Үүнд иргэний хариуцлага яаж яригдах юм. Яам ямар бодлого барих вэ" гэлээ.
Түүний асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариулахдаа "Иргэний эрүүл мэндийн хариуцлагын асуудлыг ярихгүй бол болохоо байсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж буй зардал нь 98 хувь байхад иргэний халааснаас гарч байгаа нь хоёр хувь байгаа юм. Энэ тогтолцоо дэлхийн аль ч улсад байхгүй. Бид өнгөрсөн хугацаанд иргэдээ "Өвдөөд бай. Эмнэлэг эмчлээд байя" гэсэн бодлоготой явж ирсэн нь өнөөдрийн энэ их өвчлөлд хүргээд байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас даахаа даана. Гэхдээ иргэн сэргийлж болох өвчлөлөөр өвдсөн тохиолдолд илүү хамтын төлбөрийг иргэнээс гаргадаг тогтолцоог бүрдүүлэх нь зөв. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж даатгалын сангийн орлого, зарлагыг тодорхой болгож уг сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн байгууллагын зарцуулалтыг оновчтой зөв зохион байгуулж иргэдийг санхүүгийн дарамтад оруулахгүй байх боломжтой гэж харж байна" гэлээ.
ВИДЕО: