Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ боловсруулах гэрээг баталгаажуулжээ

Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ боловсруулах гэрээг баталгаажуулжээ

Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-г боловсруулах гэрээг өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт /2024.11.01/ баталгаажуулж, гарын үсэг зуржээ. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эдийн засгийг тэлэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү ажлын хүрээнд Хэрлэн гол дээр олон зориулалттай усан цогцолбор байгуулах "Хэрлэн-Тооно" төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ний зүгээс хариуцан ажиллаж байна.

"Хэрлэн Тооно" төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах байгууллагыг сонгон шалгаруулах нээлттэй тендер энэ оны 7 дугаар сард зарлагдаж, тус тендерт “Монхидроконстракшн” ХХК шалгарч, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ний Гүйцэтгэх захирал Э.Ганхүү, “Монхидроконстракшн” ХХК-ний захирал Б.Оюунбилэг нар үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Тус төслийн ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг “Оюу Толгой” ХХК хариуцаж буй бөгөөд гүйцэтгэгч компани 1.7 жилийн хугацаанд ТЭЗҮ-г боловсруулахаар төлөвлөсөн байна.




Өнөөдөр бич өдөр

52 минутын өмнө