Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд том хэмжээний хар баавгай суурьшлын бүсэд, айлын гал тогооны амбаарт нэвтэрч иргэдийг цочирдуулсан хэрэг гарчээ.
Хэрэг явдал болох үед хажуугийн байшинд өндөр настан байсан бөгөөд дуудлагын дагуу цагдаа, онцгой байдлын алба хаагчид ирсэн ч хууль эрх зүйн зохицуулалт болон буудах тушаал байхгүй гэх шалтгаанаар баавгайг хөөж явуулсан байна. Холбогдох байгууллагуудаас баавгай хоол тэжээл хайж дахин орж ирэх эрсдэлтэй тул ил задгай хог хаяхгүй байх, шөнийн цагаар сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
ВИДЕО: