ШУУРХАЙ: АН-ын бүлгийн "шинэ дарга" Б.Түвшингийн анхны хурал ирцгүйдэж, 42 гишүүнээс ердөө 16 нь иржээ

ШУУРХАЙ: АН-ын бүлгийн "шинэ дарга" Б.Түвшингийн анхны хурал ирцгүйдэж, 42 гишүүнээс ердөө 16 нь иржээ

Өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны аравдугаар сарын 12-нд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Түвшин сонгогдсон. Тус албан тушаалд түүнтэй өрсөлдсөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин 17 гишүүний санал авсан бол Б.Түвшин 24 гишүүний дэмжлэг хүлээсэн юм.

Тэгвэл өнөөдөр /2026.10.19/ шинэхэн дарга Б.Түвшин УИХ дахь АН-ын бүлгийн хурлыг анх удаа удирдаж байна. Гэвч түүний удирдах эхний хурал гишүүдийн ирцгүйдэж, 42 гишүүнээс ердөө 16 нь хүрэлцэн ирээд байна.

АН-ын бүлгийн даргын сонгуульд 24 гишүүний санал авч ялалт байгуулсан Б.Түвшингийн хувьд анхны хурлаа ийнхүү ирц муутай эхлүүлж байгаа нь нам доторх уур амьсгал, бүлгийн гишүүдийн нэгдмэл байдалд эргэлзээ төрүүлж байгаа юм.

Хэрэв энэ байдал цаашид үргэлжилж, бүлгийн гишүүд хуралдаа оролцохгүй хэвээр байвал УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, байр сууриа нэгтгэхэд хүндрэл үүсэх эрсдэлтэй юм. Улмаар бүлгийн дарга Б.Түвшингийн хувьд гишүүдээ нэгтгэж, зохион байгуулах чадвараа харуулах эхний сорилт ийнхүү эхэлж байна.