Монгол-Хятадын хилийн эгц дээр SpaceX-ийн хөлөг ОУСС-д залгагдлаа

Монгол-Хятадын хилийн эгц дээр SpaceX-ийн хөлөг ОУСС-д залгагдлаа

Бямба гарагийн үдээс хойш Флоридагаас хөөрсөн SpaceX компанийн сансрын хөлөг 19 цагийн дараа тойрог замд байгаа Олон Улсын Сансрын Станцад (ОУСС) амжилттай залгагджээ.

2011 оны долдугаар сараас хойш АНУ анх удаа өөрийн хөлгөөр сансрын нисгэгчдээ тойрог замд хүргэсэн нь энэ бол Элон Маскын үүсгэн байгуулсан SpaceX сансарт хүн хөөргөсөн анхны хувийн компани болж түүхэнд бичигдэж байна.

Дэлхийн гадаргаас 420 км өндөрт, 28,000 км/цаг хурдтай аялж яваа ОУСС-тай АНУ-ын сансрын хөлөг Улаанбаатарын цагаар Ням гарагийн оройн 10:16 цагт Монгол-Хятадын хилийн эгц дээр залгагдсан тухай SpaceX компани мэдээлжээ.

ОУСС-д байрлаж байгаа гурван сансрын нисгэгч ОХУ-ын Анатолий Иванишин, Иван Вагнер, АНУ-ын Крис Кассиди нар далайчдын уламжлалаар дохиогоо гурван удаа дуугаргаж, шинэ ирэгсдийг станц дээрээ тосож авсан байна.

Эх сурвалж: NASA




Өнөөдөр тахиа өдөр

41 минутын өмнө