Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа

Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа

ЭХЭМҮТ болон УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн эмч нар хамтарч, амьд донороос хүүхдэд элэг шилжүүлэн суулгах ес дэх удаагийн мэс заслыг амжилттай хийжээ.

Элэг шилжүүлэн суулгах мэс засалд ЭХЭМҮТ-ийн хяналтад байсан есөн настай хүүхэд орж, хүнд өвчнөөс ангижирлаа.

Монгол улсад эрхтэн /элэг, бөөр, ясны чөмөг/ шилжүүлэн суулгах хагалгаанй зардлыг төр хариуцах түүхэн шийдвэрийг 2017 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэн жил бүр 4.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан байдаг.