УИД-т гарсан галын улмаас алт, мөнгөн эдлэлүүд хэрэглэгдэх боломжгүй болжээ

УИД-т гарсан галын улмаас алт, мөнгөн эдлэлүүд хэрэглэгдэх боломжгүй болжээ

Энэ сарын 7-нд УИД-т гал гарч өргөтгөлийн хэсэг болон зургаан давхар бүрэн шатсан.

Одоогоор хэргийн газрын үзлэгийг ерөнхий болон хэсэгчилсэн байдлаар хийж, нийт 15 прокурор хяналт тавин ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт зургаан давхрын ерөнхий үзлэг бүрэн хийгдэж дуусчээ. Үзлэгээр “зургаан давхарт байрладаг алт, мөнгөн эдлэл, ноолууран бүтээгдэхүүн болон номын тасаг бүхэлдээ шатаж, хэрэглэгдэхгүй болсон” гэсэн дүгнэлт гарсан байна.

Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас Улсын их дэлгүүрийн барилгад гал гарсантай холбоотойгоор хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ахуйн болон гоо сайхны барааны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар 2388 нэр төрлийн 485737 ширхэг, 11676.254 кг, 224.27 литр хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд улсын байцаагчийн 35 акт тогтоожээ. Ингэхдээ 92 нэр төрлийн 130 бүтээгдэхүүнээс дээж авч 28 үзүүлэлтээр шинжилж, шаардлага хангаагүй 5 дүгнэлт үйлдсэн байна.