МҮОНТ-ээр гарсан хар тамхины тухай кино хаагдахаасаа өмнө дуусчээ

МҮОНТ-ээр гарсан хар тамхины тухай кино хаагдахаасаа өмнө дуусчээ

Өнгөрсөн саруудад Монголын үндэсний олон нийтийн телевизээр Колумбын “Пабло Эскобар” гэх олон ангит кино гарсан. Кино гарах хугацаанд УИХ-ын зарим гишүүд болон иргэд “Үндэсний олон нийтийн телевизээр хар тамхи сурталчилсан кино гаргаж буй нь буруу үлгэрлэл” гэж хэдэнтээ шүүмжилсэн.

Мөн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас хар тамхины хэрэглээг харуулсан нийтлэл, нэвтрүүлэг, киног гаргахгүй гэдгээ мэдэгдсэн.

Энэ дагуу хар тамхины наймааны бүлэглэлийн толгойлогч Пабло Эскаборын бодит түүхээс сэдэвлэн хийсэн олон ангит кино үргэлжлэн ГАРАХААГҮЙ боллоо. Үндэсний телевизээр гарч буй энэ киног ХААЛАА гэх яриа олон нийтийн дунд яригдаж эхэлсэн. Тэгвэл уг кино хаагдахаасаа өмнө дууссан байна.

МҮОНТВ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц дээрх үйл явдалтай холбоотойгоор ““Пабло Эскабор” ОАК-г дуустал нь гаргана. Манай нийтлэл, нэвтрүүлгийг гаднаас зогсоох боломж хуулиараа байхгүй шүү дээ. Олон нийтийн телевизийн нэвтрүүлгийн бодлогод гаднаас хөндлөнгөөс оролцох эрх хэнд ч байдаггүй. Нэвтрүүлгийн бодлогын үндсэн эрхийг Ерөнхий захирал зангидаж байдаг.  Олон нийтийн телевизийн хуулийг хараарай. Манай телевизийн нийтлэлийн бодлогод Үндэсний зөвлөл нь ч халдах эрх байдаггүй” гэж мэдэгдэж байжээ.