“Өнөр бүл” хүүхдийн төвийн гурван хүүхдийг Герман Улсад сургахаар шийдвэрлэжээ

“Өнөр бүл” хүүхдийн төвийн гурван хүүхдийг Герман Улсад сургахаар шийдвэрлэжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотод нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг ХБНГУ-д бэлтгэхээр шийдвэрлэсэн. Түүнчлэн Хотын дарга Х.Нямбаатар Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гадны улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлж, эхний ээлжинд 100 хүүхдийг Герман улсад сургана гэж мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл энэхүү ажлын хүрээнд өчигдөр /2024.05.08/ НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр “Өнөр бүл” хүүхдийн төвийн гурван хүүхдийг Герман Улсад сургах асуудлаар холбогдох хүмүүстэй уулзаж, хүүхдүүдийн саналыг сонсож, шийдвэрлэжээ.