Ж.Эрдэнэбат нарыг шүүх хурал хойшиллоо

Ж.Эрдэнэбат нарыг шүүх хурал хойшиллоо

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүү хуралдаан хойшиллоо.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11.00 цагт эхэлсэн ч  Ж.Эрдэнэбат, Б.Отгон баатар нарын өмгөөлөгч хэргийн материалтай танилцах боломж олгож хуралдааныг хойглуулах хүсэлт гаргажээ. Шүүх тус хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг ирэх сарын 2-ны 11.00 цагт товлов. Ингэхдээ шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт 3 удаа хойшлуулжээ.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө