#Pray4Dulguun: Асашёорюү 10 сая төгрөг хандивлав

#Pray4Dulguun: Асашёорюү 10 сая төгрөг хандивлав

Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч, 2019 оны оюутны лигийн аварга /Шилдэг тоглогч/, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний таван удаагийн аварга /хоёр удаагийн шилдэг тоглогч/ О.Дөлгөөн элэгний дутагдал гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа билээ.

Сайхан сэтгэлт монголчууд дэлхийн өнцөг булан бүрээс түүний амь насыг аврахын тулд хандив илгээсээр байна. Өчигдөр мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж О.Дөлгөөний эмчилгээнд 10 сая төгрөг хандивлаж байгаагаа мэдэгдсэн.

Энэ тухайгаа тэрбээр цахим хуудаснаа "Сайхан сэтгэлт монголчууд маань үнэхээр сэтгэл нэгдэж чадаж байна. Хэлж ирдэггүй зовлонг туулаад гарна шүү. Босоод ирээрэй, ахын дүү. 10 сая төгрөг зардалд нэмэр болж байна. Сайн хүний үр, сүүт гүүний унага минь" хэмээжээ.

Түүнчлэн өнөөдөр “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд 10 мянган доллар хадивлаад байгаа аж. 

О.Дөлгөөнд амьдрал бэлэглэх хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

Хандивын данс: 5721 0812 25 /Хаан банк/ – Л.Очбадрах /аав/                                                                                                  




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө