Марго Робби "Карибын тэнгисийн дээрэмчид" киноны шинэ хувилбарт тоглоно

Марго Робби "Карибын тэнгисийн дээрэмчид" киноны шинэ хувилбарт тоглоно

Disney-н ээлжит "Карибын тэнгисийн дээрэмчид" кино төсөлд Марго Робби гол дүрийг бүтээнэ.

Мөн энэхүү киноны үйл явдал өмнөх ангиудтай нэг ертөнцөд өрнөх хэдий ч Жак Спарровын дүр гарахгүй аж. 

Энэхүү төсөл нь зөвхөн эмэгтэй гол дүрийн жүжигчдээс бүрдэх бөгөөд өмнөх "Карибын тэнгисийн дээрэмчид" киноны үргэлжлэл биш бөгөөд Жонни Депп болон тус франчайзтай ямар ч холбоогүй болох юм.

Киноны зохиол дээр Кристина Ходсон ажиллах болсныг эх сурвалж мэдэгдлээ. Эргэн сануулахад Марго Робби өмнө нь Ходсонтой "Harley Quinn: Birds of Prey" кинонд хамтран ажилласан туршлагатай билээ. Харин киноны продюсероор Жерри Брукхаймер ажиллахаар болжээ. Сонирхуулахад тэрээр мөн дахин шинэчлэгдэн хийгдэж буй "Карибын тэнгисийн дээрэмчид" франчайзыг бүтээлцэж байгаа юм. Тус төсөлд Жонни Депп тоглох магадлалтай байгаа ч ингэсэн тохиолдолд энэ удаад түүнд туслах дүр оногдох болно.